СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-10-30

100 мянган иргэнийн саналыг үл тоовол ардчилал гэж яриад хэрэггүй

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох 100 гаруй мянган иргэний цахимаар дэмжсэн саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд өнгөрсөн баасан гарагт шилжүүлсэн. Уг асуудлаар нийгэмд хэлэлцүүлгүүд ихээр өрнөж буй. УИХ-ын гишүүдийн хэвлэлд өгсөн зарим байр суурийг онцолж байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

-УИХ-ын тухай хуулийн 39.2-т нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим технологиор санал авахаар хуульчилсан. . НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхэд Сангийн яам 600 гаруй тэрбум шаардлагатай гэсэн бол Худалдаа аж үйлдвэрийн танхимынхан 400 гаруй тэрбум гэсэн тоо хэлсэн. Ингэж 200 тэрбумын зөрүү гаргаж болохгүй шүү дээ. Тооцоо тодорхой бус байна. Аж ахуйн нэгжийнхэндээ илүү итгэж байна. Яагаад вэ гэвэл тэд өөрийнхөө мөнгийг тоолж байна шүү дээ. Тиймээс бодит, тооцоо судалгааг гаргахын тулд хэлэлцэх ёстой.

Монгол Улсын 100 мянган иргэн саналаа өгнө гэдэг их тоо. Цахим системд нэвтэрч санал өгөх бас тийм ч амар биш. Гагцхүү саналаа өгье гэж хичээсэн хүн л өгч байгаа учраас НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санал бол ард түмний хүсэл сонирхол юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Иргэд НӨАТ-ын буцаан олголтоор наймаалцаж байна. Өнөөдөр 74 мянган аж ахуйн нэгжийн 50 хувь нь НӨАТ төлөхгүй байна. Мөн 50 саяас дээш орлогтой 4300 иргэн, 5400 аж ахуйн нэгжүүд  50 саяас дээш борлуулалт хийчихээд мөн төлөхгүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын санаачлагыг 100 мянган иргэн дэмжлээ. Үүнийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Татварын суурь бааз нэмэгдснээр орлого 950 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг утгаар дэмжиж байна. Харин жадлан эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна.

Бид төрийн яаманд ажилласан, ухаантай эрдэмтэд, харин иргэд юу ч мэдэхгүй гэдэг байр сууринаас хандаж болохгүй. Сангийн яам төсвөө хамгаалж болно. Гэхдээ .

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-УИХ цахим тогтолцоог ийнхүү нэвтрүүлж, ард түмнийнхээ дуу хоолойг сонссон нь ардчиллын том хэлбэр гэж харж байна. Аливаа зүйл цагаа олж, дэмжлэг авах хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийг ард түмэн хүсч байна гэсэн үг.

Харин НӨАТ-ыг хуваалцдаг болсон хууль бус үйлдийг мэдээд байгаа мөртлөө засахгүй сууна гэдэг хууль тогтоогч бидэнд байж боломгүй зүйл. Юуны төлөө төр байгаа билээ. Зах зээлийн зохицуулалтыг НӨАТ-ын энэхүү татварын буцаан олголтод  өөрчлөлт хийснээр зөв голидролд нь оруулах ёстой.

Нэг жилийн дотор 5 их наядаар эдийн засгаа тэлж чадаж байгаа учраас 615 тэрбум олоход эргэлзээ байж болохгүй. . Харин цаашид ард иргэдийн саналыг авч олон хуульд өөрчлөлт оруулж, хэлэлцэх эхлэл  гэж харах ёстой. Хууль тогтоох үйл ажиллагаанд ард иргэдийн оролцоог нээж өгч байна шүү дээ.

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга харицлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр:

-Татварын үндсэн зарчим тэгш шударга байх ёстой. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр 615 тэрбум олох хэцүү гээд байна. Энэ үгүй юм. 2022 онд Авлигатай тэмцэх газар төсөвт 2,3 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн. Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Нүүрс, төмрийн хүдрийг зарж орлого олсон. Одоо зэсээ худалдах хэрэгтэй.. Зохицуулалтай төртэй улс орон хөгжиж байна.

Бид ядаж төсвөө алдагдалгүй батлах хэрэгтэй. Зардлаа хэмнэх хэрэгтэй. Энэ мэт олон хэмнэлтээс 615 тэрбум байтугайг олно. 100 мянган хүн санал өгнө гэдэг асуудал байна гэсэн үг учраас УИХ хэлэлцэх ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
117.111.3.146

Буцаан олгот хийнэ гэж олон дамжлага болж байснаас НӨАТ ӨӨ шууд 5% болгочих оо хамгийн зөв шийпэл

zochin
11 сарын өмнө
66.181.191.250

Nuat aa 5 xuvi bolgoson deer dee, ene olon xumuusiin ugsun sanaliig demjix l xeregtey!

Зочин
11 сарын өмнө
43.242.243.74

НӨАТ-н буцаан олголтыг 5% болговол иргэнд ч засагт ч ашигтай гэж үзэж байна

Зочин
11 сарын өмнө
103.57.93.237

2 sayaas deesh bainga butsaan oilgolt avdag xymyysees orlogiin tatvar avaach.

Зочин
11 сарын өмнө
124.158.95.135

5хувь болгох хэрэгтэй нөтын баримт өгдөггүй наймаачид бүгдийг нь шаардаж өгүүлэх хэрэгтэй

Зочин
11 сарын өмнө
202.9.46.32

5%bolgoh heregtei barimt ugduggvi naimaachid zunduu bna yalanguya belen huwtsas

Байнгын хорооны хэн хэн гэдэг гарууд дэмжсэнгүй вэ
11 сарын өмнө
66.181.178.117

Байнгын хорооны хэн хэн гэдэг гарууд дэмжсэнгүй вэ

Алтанчимэг
11 сарын өмнө
66.181.160.116

5% болгоно

Baaska
11 сарын өмнө
202.126.89.18

Heregjdeg bol saihan bna demjeed uguusei

Baaska
11 сарын өмнө
202.126.89.18

Mahnii hudaldaa er barimt ugduggvi teriig bas shiidhel heregtei hamgiin ih vne usugdug hvmvvs shuud 5% butsaan olgolt ni shudragadaa amjilt

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.