Улаан-Үдэд болсон үзэсгэлэн худалдаанд монгол хиам, лаазалсан махыг оролцуулсангүй

Улаан-Үд хотод болж буй үзэсгэлэн худалдаанд монгол хиам, лаазалсан махан бүтээгдэхүүн байхгүй байсан нь Буриадын оршин суугчдыг ихэд гайхшируулжээ.

Улаан-Үд хотноо 10-р сарын 19-нд Биеийн тамир, спортын цогцолборт нь олон улсын Орос-Монголын үзэсгэлэн яармаг нээлтээ хийжээ. Үзэсгэлэн худалдаанд ноолуур, ноос, савхин бүтээгдэхүүн, хивс, дагалдах хэрэгсэл, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл зэрэг Монголын тэргүүлэх 70 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцуулав.

Гэсэн хэдий ч лангуун дээр нь манай улсын утсан хиам, лаазалсан мах зэрэг байхгүй байсан нь арга хэмжээнд ирсэн зочдыг гайхшируулжээ.

Улаан-Үдэд монгол утсан хиам, лаазалсан мах худалдаалагдаж эхэлсэн үе бий. .

Үзэсгэлэн худалдаанд тус бүтээгдэхүүн байгаагүй нь Буриадын үйлдвэрлэгчид илт ялагдаж байсантай холбоотой юу хэмээн тус хотын сайтад мэдээлжээ.

Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Элчин сайдын яамныхан Монголын махны холбооныхонтой уулзаж, их хэмжээний лаазалсан мах, махан төрлийн бүтээгдэхүүн хандивлахыг хүссэн юм. Учир нь, Оросууд дайны голомтдоо бэлэн байдлаа хангахын тулд хоол унд, хувцас хунараа дахин бэлдэж эхэлсэн гэх мэдээлэл тархаад буй.

Улаан-Үд хотод болж буй үзэсгэлэн худалдаанд хиам, лаазалсан махан бүтээгдэхүүнийг зарахыг хориглосон нь дээрх шалтгаантай ч холбоотой байж болох юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.