СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-27

Хөвсгөл аймгийн иргэд малын хорио цээрт дэглэм бүхий эрүүл бүст аймаг болох хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийн хамт Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоймор нутагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтаар иргэд санал, асуултаа ирүүлснийг салбарын сайд нар, холбогдох албаны хүмүүс хариулт, тайлбар өгч, ажиллаж байна. Хөвсгөл аймаг нь хил дагуух болон ойролцоох улсууд руу мал, мах экспортлох бүрэн боломжтой учир малын хорио цээрт дэглэм бүхий эрүүл бүст аймаг буюу экспортлогч аймаг болох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Засгийн газрын тогтоолоор тухайн аймгийн 6 сум эрүүл бүсэд хамрагдсан байсныг бүх сумд буюу аймгаараа эрүүл бүст аймаг болох санал гаргав.

Мөн иргэд орон нутагт ажиллах хүчний хомсдол болон хөдөөг зорьж ажиллах иргэдэд орон сууцны асуудал тулгамдаж байгааг хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.