СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-09-27

Улсын аварга О.Хангайд “үлэмж бадрах” чимэг олгоно

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр болов. Тус хурлаар Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн асуудлыг шийдвэрлэжээ. 

Тодруулбал Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэсэн байна. 

-Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,
-Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
-Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
-Улсын гарди Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын -Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон байна. аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
9 сарын өмнө
139.5.217.148

Өөрөөр яах ч билээ, зөв шийдвэр, бүгдэд баяр хүргье!! Харин бөхчүүд та бүхэн дахин ийм хогийн юм хийж насан турш нэрээ бузарлаж төрийн их баяр цэнгэлээ бүү гутаагаарай!!!

Зочин
9 сарын өмнө
202.126.89.128

Ямар учиртай ямар зорилготой үндэсний их баяр наадмыг үймлээд бдаг юм бэ ард түмэнг баярлах баяр наадамгүй болгож зориуд өдөөн хатгалгаатай турхиж но наадам гэх мэт асуудал зөндөө бна шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.