СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-09-25

🔴LIVE: Багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэхгүй бол өнөөдрөөс ажил хаялт зарлана гэв

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
7 сарын өмнө

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. "Багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэхгүй бол 10 сарын 5-наас ажил хаялт зарлана" гэв. 

Тус үйлдвэрчний эвлэлийн холбооноос гурван шаардлагыг Монгол Улсын Засгийн газарт хандан гаргаж байгаа аж. аж. 

Нийслэлийн 15 дугаар дунд сургуулийн математикийн багш н.Энхтуяа: 

-Багш нарын цалинг 1 сая 270 мянга болгосон. Энэ цалинг одоогоор аваагүй байгаа. Авбал татвар, нийгмийн даатгалаа төлөөд гар дээрээ 800-900 мянгыг авах байх. Гэтэл багш нарын цалинг гүйцэтгэлийн үнэлгээгээр бүтэн өгнө гэж байгаа. . Багш нарын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байна. 

Багш нар зэргийн нэмэгдэл гэж цалин дээрээ цалингийн 10 хүрэхгүй хувийг нэмж авдаг. Анги удирдсан багшийн нэмэгдэл гэж олгодог ч залуу багш нар анги удирддаггүй учир энэ цалинг авч чадахгүй байна. Багш нар амь зогоох төдий цалин авч байна. 

. МАН-ын мөрийн хөтөлбөрт "Гурван ээлжээр хичээллэх явдлыг таслан зогсооно" гэж заасан. Одоо үүнийгээ хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа юм билээ. Тэр нь их зальтай. Яасан гэхээр, хүүхдийн тоог нэмээд хоёр ээлжинд шахчихаж байгаа юм. Ингэхээр нэг багшид 2-3 багшийн үүрэг ногдож байгаа. Ихэнх нь долоо хоногт 30 цаг хичээл зааж байна. 

гэж байгаа. 

Нийслэлийн 19 дүгээр дунд сургуулийн гадаад хэлний багш н.Оюун-Эрдэнэ:

-. Би гэхэд долоо хоногт 19 цагийн хичээл заах ёстой. Гэтэл одоо 30 цаг зааж байна, багш нар хомстолтой учир. Багш нарын дийлэнх нь гадагшаа явсан. Гэхдээ азтай нь л явж байгаа. БНСУ-ын виз чангарсан гэсэн яриа гадуур байгаад байгаа. 

. Эхнэр маань бас багш. Ийм бага цалингаар яаж зээлээ төлж, яаж үр хүүхдүүдээ тэжээх юм бэ. Багш нарын цалинг нэм! гэв. 

Ковидын үеэр ачаалалтай ажиллаж байгаа гэдгээр нь эмч нарын цалинг нэмэгдүүлж, 3-4 саяд хүргэсэн. Шүүгч нарын цалинг 4-5 сая хүргэсэн юм бол багш нарын цалинг энэ жишигт хүргэ хэмээн өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид мэдэгдлээ. Хэрэв шаардлагыг хүлээн авахгүй бол ирэх даваа гараг буюу 10 сарын 2-ноос эхлэн орон даяар ажил хаялт зарлана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хүмүүс
7 сарын өмнө
66.181.187.136

Зөв шүү ажил хаяа .Шаардалга нь зөв байна . Авилгач нар эх орныхоо баялагыг тоноходоо сая сая доллароор авна шүү . Монгол орны баялаг ард түмэнд хангалтай хүрнэ . 1000 доллар юу юм бэ ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.