ГССҮТ-ийн газарт барилгын компани хууль бусаар халджээ

ГССҮТ-ийн газарт "Шүүт" хотхоны барилгын компани хууль бусаар халджээ. 

Тодруулбал өчигдөр "Соргог баян далай" ХХК-ийн "Шүүт" хотхоны барилгыг барихад саад болж буй цахилгаан болон сангийн шугам хоолойг шилжүүлэх нэрийдлээр шөнө оройн цагаар төрийн байгууллага болох Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн газарт хууль бусаар халдсан үйлдэл гарсан байна. 

Тус төвөөс албан ёсоор зөвшөөрөл авалгүй хийгдэж буй хууль бус үйл ажиллагаа тул ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг нар газар дээр нь ажиллаж, таслан зогсоожээ. 

Мөн аж.

Улсын хэмжээнд гэмтэл, согогийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж буй ГССҮТ-ийн ойр орчимд энэ мэт орон сууцны барилгууд шахаж барьсны улмаас орц гарцны хэсэгт замын бөглөрөл үүсэж, гэж тус төвөөс мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.