СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-15

С.Эрдэнэбат: Эрдэнэт үйлдвэрийн мэргэжлийн ачаалал өндөртэй ажилчдын цалинг 30-50 хувиар нэмэгдүүлэхийг хүссэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид өнөө өглөө ажил хаясан асуудлаар МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

-Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарлаад байна. Тус үйлдвэрийн цалин хөлс сүүлийн 10-аад жилийн түвшинд авч үзэхэд инфляцыг нөхөх хэмжээний төдий л явж ирсэн байна. Одоо үйлдвэрийн ажилчид инфляцын түвшин дээр нэмээд бодит цалингийн нэмэгдэл шаардлагатайг хэлж байсан. Үүний дагуу хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулах санал шаардлага тавьсан ч өчигдрийг хүртэл зөвшилцөлд хүрч чадсангүй. Иймд өнөө өглөөнөөс авто тээврийн цехийн болон ил уурхайн хэсэгчлэн ажил хаялтыг хийсэн байна. Гэхдээ ажил хаялт нэг номерын зорилго биш.

Үйлдвэрийн захиргааны зүгээс өнөөдөр мэдээлэл хийхдээ 15 хувиар гурван жил дараалан цалин нэмье гэж байгаа боловч үйлдвэрчний эвлэлээс зөвхөн 50 хувь дээр хатуу зогсож байна гэсэн мэдээлэл хийжээ. Захиргааны зүгээс 15 хувь хүртэл нэмэх боломжтой гэж хэлсэн юм.
Бид ажлын ачааллаас нь хамааруулаад цалин хөлс орлогыг 30-50 орчим хувиар нэмэгдүүлээч гэж байгаа. Зарим захиргааны ажилчдын цалинг тэр 15 хувь хүртэл нэмж болно. . Мэдээж ирэх жилийн төсөв дээр тусгуулахаар тооцоолсон.

МҮЭХ-ны зүгээс үйлдвэрийн Захиргаанаас гаргасан мэдэгдлийг сая харсан. Дундаж цалинг дөрвөн сая төгрөг гэж хэлж байна. Энэ нь үйлдвэрийн удирдлагууд ороод бүх ажилчдын дундаж цалинг тооцсон арга. Үйлдвэрийн захирал удирдлагууд нь 40, 50 сая төгрөгийн цалин авдаг гэх мэдээлэл бий. Ажилчдынхаа дундаж цалингаас хэд дахин өндөр цалин авдаг системийг өөрчлөх цаг нь болсон.

Үйлдвэрийн чухал мэргэжлийн ажилчид, ачаалал өндөртэй ажилчдын орлогыг нэмэгдүүлэх шаардлагыг МҮЭХ дэмжиж байна. Үйлдвэрийн ажилчдын цалин 500 орчим ам.доллар, дундаж цалин нь 1,100 орчим ам.доллароос эхэлж байна. Эрдэнэтийг жижиг уурхай шиг төсөөлж болохгүй. Олон улсын уурхайн цалин хөлсийг тооцвол дор хаяж 5,000 ам.доллароос дээш байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.