СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-25

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевичтэй албан уулзалт хийжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
10 сарын өмнө

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевичтэй албан уулзалт хийжээ. 

Засгийн газар Тогтвортой хөгжлийн Үндэсний сайн дурын анхны илтгэлийг 2019 онд боловсруулан НҮБ-ын өндөр түвшний чуулга уулзалтад танилцуулсан. Уг илтгэлд манай улсын хувьд эрсдэлд орж болзошгүй нийгмийн арван бүлгийг тодорхойлсон бөгөөд Засгийн газар тэдний амьдралын чанарыг сайжруулах, хөгжлөөс хоцроохгүй байх арга замыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Тиймээс Тогтвортой хөгжлийн зорилгыг хөгжлийн үйл явцтай уялдуулан, богино хугацаанд үр дүнтэй, хурдтайгаар хамтран ажиллах талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевичтэй санал солилцжээ.

Мөн Засгийн газрын анхаарч ажиллаж байгаа гол асуудлуудын нэг нь хүний эрхийг хамгаалах, тэгш байдлыг хангах, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх асуудал юм. Энэ хүрээнд албан хаагчдыг чадавхжуулах замаар төрийн байгууллагын үр дүн, гүйцэтгэлийг сайжруулах шаардлага гарч байгаа талаар ярилцжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич дээрх чиглэлээр туршлага хуваалцах, олон улсын гүйцэтгэлийн үнэлгээний талаар судалж, нэвтрүүлэх хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.