Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй улс төрчдийг Н.Алтанхуяг, Г.Занданшатар нар рейтингээрээ тэргүүлж байна
“National Opinion” нийгэм, улс төрийн барометр судалгааны 2026 оны 08 дугаар сарын үр дүнгүүдээс хүргэж байна.
МАН-аас хэнийг нэр дэвшвэл дэмжих тухай гурав хүртэлх нэр хэлэх боломжтой нээлттэй асуултад оролцогчдын 18.7 хувь нь Г.Занданшатарыг нэрлэжээ. Түүний араас С.Бямбацогт 10.23 хувь, Л.Энх-Амгалан 5.06 хувиар орсон байна. Г.Занданшатарын үзүүлэлт хоёрдугаарт бичигдсэн С.Бямбацогтынхоос 8.47 хувийн нэгжээр өндөр байна.
АН-аас хэнийг нэр дэвшвэл дэмжих тухай нээлттэй асуултад Н.Алтанхуяг 22.88 хувь, О.Цогтгэрэл 7.37 хувь, Х.Баттулга 5.72 хувиар нэрлэгджээ. Н.Алтанхуяг болон О.Цогтгэрэлийн хооронд 15.51 хувийн нэгжийн зөрүү байгаа нь МАН-ын эхний хоёр хүний хоорондын зөрүүнээс их байна. Ингэснээр АН-аас нэрлэгдсэн хүмүүсийн дунд Н.Алтанхуягийн үзүүлэлт бусдаасаа илүү тасарсан бол МАН-аас нэрлэгдсэн хүмүүсийн эхний хоёрын үзүүлэлт харьцангуй ойр байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.