СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч мөргөж, зугтсан эмэгтэйг илрүүлжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигчийг мөргөж, зугтсан этгээдийг эрэн сурвалжилж илрүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгээд буцах замдаа зам тээврийн осолд өртсөн 20-25 орчим насны эмэгтэйд анхан шатны тусламж үзүүлжээ.

Алба хаагчид явган зорчигчийг мөргөөд зугтсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Ингээд 30 настай, эмгтэй “Д” гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасныг илрүүлж, тухай этгээдийн саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.