СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Жүжигчин У.Цогтбаярт долоо хоног баривчлах шийтгэл оноов

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
11 сарын өмнө

Жүжигчин У.Цогтбаяр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн

Түүнд холбогдох зөрчлийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөнгөж түрүүхэн хэлэлцээд, Зөрчлийн тухай хуулийн дагуу долоо хоног баривчлах шийтгэл оноожээ. 

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж түүний эхнэр З.Хүслэнгийн гомдлын дагуу У.Цогтбаярыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр З.Хүслэнг цээртэй үгээр доромжлон, хэрүүл маргаан үүсгэж, 00-ын өрөөний хаалгаа эвдэж танхайрсан, мөн 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр согтууран тагтан дээрээ гарч амиа хорлоно гэж гэр бүлийн хүмүүсээ айлгаж, модоор цонхоо хагалсан мөн хадам ээжээ цээртэй үгээр доромжлон танхайрсан гэх үндэслэлээр түүнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 7 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Тэрээр шүүх хурлын дараа дараах лайвыг хийжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Улаангом
11 сарын өмнө
192.82.83.199

Хадам ээжийгээ пи.д. гэж цолловол 7 хоног баривчлагддаг юм байна шүү, амаа хамхиж яваарай дуракуудаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.