СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-23

🔴LIVE: Иргэд: Мөнгөний төлөө биш, эх орныхоо төлөө шударгаар жагсдаг баймаар байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Төв талбайд иргэд боловсролын зээл болон нүүрсний хулгайн асуудлаар хоёр дахь өдрөө жагсаж байна.

-Энд жагсаж байгаа иргэд нэг цул болох хэрэгтэй байна. Энд нэг юм яриад, тэнд нэг өөр юм яриад байна. Ингэхээр хариуцлагын тогтолцооны асуудлыг хамгийн түрүүнд шийдэх ёстой. УИХ-ын тараахаар төсөвт учруулсан тэр их хохирлыг хэн төлөх юм бэ? Даруухан, ухаалаг байж асуудлыг ярих хэрэгтэй.

-Мөнгөний төлөө бус эх орныхоо төлөө тэмцдэг, жагсдаг баймаар байна. Үнэ цэнгүй зүйлийн төлөө битгий өөрсдийгөө худалдаарай. Эх орноо бид алдах юм бол яах юм бэ? Өнөөдөр энд олны танил хүмүүс ирээгүй болохоор залуучууд ирж жагсахгүй байх шиг байна.

-Боловсролын сангийн зээлийн асуудлаар шүүмжилж энэ жагсаалд нэгдэж байна. Манай улс 170 мянган оюутантай. Гэтэл энэ Боловсролын зээлийн сангаас энэ 170 мянган оюутны хэд нь авсан юм бэ? Миний хувьд 11 жил тасралтгүй суралцаж байна. Энэ бүх хөтөлбөр, сургалтын төлбөр гээд бүх зардлыг эцэг, эхээсээ өөрөөсөө л гаргаж байсан. Татвар төлөгч биднээс илүү давуу эрхийг эдлэх боломжийг хэн олгосон юм бэ. Ичихгүй одоо боломж гарахаараа төлнө гээд ярих юм. Энгийн иргэд бид нэг өдөр зээлээ төлөхгүй бол банкнууд яаж дарамталдаг билээ дээ. БЗС бусад хөгжингүй орнууд шиг эцэг эхийнх нь орлогод нь хяналт тавих хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.