БНСУ-д хууль бусаар амьдарч буй 16 мянган иргэнийг хууль ёсных болгоно

БНСУ-д хууль бусаар амьдарч буй 16 мянган иргэнийг хууль ёсных болгохтой холбоотой шийдвэр гаргахаар болсон талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийгмийн сүлжээндээ мэдээлжээ.

Тэрбээр "БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа 16 мянган иргэнийг хууль ёсны болгох тухай шийдвэр гаргахад БНСУ-ын эрх барьж буй нам буюу “Ард түмний хүч” намын удирдлагууд холбогдох шийдвэр гаргахаар болсон гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ. Энэ нь Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн айлчлалын хүрээнд 2 дугаар сард анхлан яригдсан асуудал юм.

 347809525 807932937070198 392975797001176788 n

БНСУ-ын нөхцөл байдал хүнд байх үед иргэд нь гадаад улсад хөдөлмөр эрхэлж, эх орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж байсан түүх бий. Одоо бидний туулж яваа бэрхшээлтэй БНСУ ч нүүр тулж байсан гэсэн үг. Тэгэхээр БНСУ-ын эрх баригч намын удирдлагууд үүнийг ойлгож, нааштайгаар хүлээж авч байгаад баяртай байна. " гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.