СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-19

🔴LIVE: Б.Чойжилсүрэн: 2030 он хүртэл импортын эрчим хүч ашиглана

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Эрчим хүчний салбарын 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордонд нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн юм. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа. 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: 

-Эрчим хүчний салбарын 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье ээ. 100 жилийн өмнө Монгол улсад байгаагүй зүйлийг эрчим хүчний салбарынхан хийж бүтээн, өдгөө дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж яваагаараа бахархаж байна. Алдаа, оноо бий. Шийддэг, одоо ч шийдээд явж байгаа. 

Манай салбарын тулгамдсан асуудал бол үнийн либералчлал. Дээрээ тохируулгатай явдаг учир алдагдалтай ажилладаг, гадна дотны хөрөнгө оруулалт орж ирдэггүй. Хэрэв зах зээлийн зарчмаар үнийг чөлөөлбөл алдагдал буурч, хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой. 

-БНФУ-ын ерөнхийлөгчийн айлчлалаар цөмийн эрчим хүч ашиглах талаар юу ярилцах бол? 

-Цөмийн эрчим хүчний анхны яриа хэлэлцээрүүд яригдах байх. 

-Монгол улс хэдэн он хүртэл импортын эрчим хүч авах бол?

-Ямартай ч 2030 он хүртэл импортын эрчим хүч авна. 

гэсэн дүр зураг байгаа гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.