Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга ноён Көвер Ласло Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2023.05.04) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

19343ec44659452b9a0478589f755392

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон бусад асуудлаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод бараалхана.

 eb7429d799164f3e937f4fad5b33af05

Хүндэт зочныг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Борбала Обрущанский болон албаны бусад хүмүүс угтан авлаа.

d1c283ed35364c15bd5b3ac4331c0908

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхлэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.