СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

З.Энхболдыг яллагдагчаар татах санал гаргасан ч прокурор шийдэхгүй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн ч шийдвэрлэхгүй байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ. Түүнийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалантай холбоотой үйлдэлд шалгаж буй юм. Энэ талаар уг хэргийг шалгах ажлын хэсгийнхэн болон прокурорын байгууллагынхнаас тодруулахад ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж буй.

З.Энхболдыг шалгах үндэслэл нь түүнтай хамааралтай гэгддэг “Страто” ХХК-тай холбоотой гэнэ. Тус компанийнхан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ эмзэг хөрстэй говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэмээн буруутгаж байгаа юм билээ. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгуулсан учраас З.Энхболдыг яллагдагчаар татах санал прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Гэвч прокурорын байгууллага “нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхний саналыг шийдэхгүй байгаа гэнэ.

Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа З.Энхболд 2019 онд улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг томилуулах саналыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлж байсан юм. Тиймээс улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан томилуулсан хүнээ яллагдагчаар татуулахгүй байх магадлал өндөр гэх хардлага олон хүний дунд байна. “Старато” компанид давуу байдал олгуулахаар хандсан хүн нь уснаас хуурай гарч, гуйлтыг нь биелүүлсэн Б.Энх-Амгалан яллагдагчаар татчихаад буй нь гайхалтай гэх хүмүүс ч бий. Тэрбээр яллагдагчаар татагдсантайгаа холбоотойгоор мэдэгдэл гаргаад буй билээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.