СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Онц ноцтой гэмт хэрэгт шалгагдаж байгаагаас бусад тохиолдолд хорихгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаагаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьдоггүй болно. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 4300 гаруй хоригдол ял эдэлж байна. Харин 1350 орчим хүн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа бол 1800 хүн торгуулийн ял эдэлж байна. Нийслэлийн хэмжээний урьдчилан хорих байранд мянга гаруй иргэн байгаа.

Мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг хангах чиглэлд бодлого гарган ажиллаж байна. Тухайлбал 2021 оны нэгдүгээр сараас зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхэлсэн. Нийгэмд учруулсан хор хохирлоос шалтгаалж бугуйвч зүүгээд, тодорхой газруудад очихыг хязгаарлахаас бусдаар ажил хөдөлмөр эрхлээд хэвийн амьдарч байна.

Иргэний нийгмийн байгууллага, хүний эрхийн байгууллагуудаас байнга гаргадаг зөвлөмж нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хүрээг хязгаарыг хумьж өгөөч ээ гэдэг асуудал. Хүнийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэдэг арга хэлбэр болох гээд байна гэдэг асуудлыг ч байнга хөндөж тавьдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д ирэх сард өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Тус нэмэлт өөрчлөлтөөр гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.