Шүүхээс О.Мөнхжинг цагдан хорихоос татгалзаж, хилээр гарахыг хориглолоо

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжинг цагдан хорих эсэхийг өнөөдөр шүүх хэлэлцсэн билээ. 

Тодруулбал, прокурорын байгууллагаас О.Мөнхжинг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл шүүх өнөөдөр /2023.02.06/ уг хүсэлтийг хэлэлцэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан ба харин Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.