- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Дэлхий дахинд
- Нийгэм
- Соёл урлаг
- Эрүүл мэнд
- Ковид-19
LIVETV CONTENT
- Бусад категори
“Эрдэнэс Тавантолгой” компанийг 100 хувь ард түмний өмч болгохыг шаардаж байна. Арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн иргэдийн төлөөлөл талбай дээр тайван жагсаал хийж, сар шинийн баяраас өмнө ногдол ашгаа авахыг шаардсан. Тэгвэл тухайн иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” компанийг 100 хувь ард түмний өмч болгох асуудлаар мэдээлэл өгч байна.
Иргэдийн төлөөлөл:
-“44 их наяд төгрөгийн нүүрсний хулгай байна” гэж Засгийн газар шүгэл үлээсний дагуу алдсан боломжоо нэхэхээр хоёр сар гаруй тасралтгүй жагслаа. Би бол 1992 оны бүтээгдэхүүүн. 1992 онд байгалийн баялаг ард түмний өмч байсан бол төрийн өмч болгосон. Харин 2019 онд байгалийн баялаг бол төр болон нийтийн өмч гэж зааснаас болж, Монголын байгалийн баялагт шунах улс төрчид болон гадаадын иргэд олширсон. Үүний улмаас үр дүнгүй лицензүүд ихээр гарч байна.
1072 хувьцааг төр захиран зарцуулдаг учраас хулгай гарсаар байгаад арав гаруй жил болжээ гэв.
Эдийн засагч Х.Батсуурь:
-15 тэрбум төгрөгийн хувьцааг “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр зарласан байгаа. Тэгэхээр зарласан хувьцааг гаргасан хувьцаатай андуурах хэрэггүй. 15 тэрбум хувьцааны 12 тэрбумыг гаргасан буюу эзэнжүүлсэн гэсэн үг. Үлдсэн 3 тэрбум хувьцаа нь тодорхой эзэнд очоогүй, компанийн нөөцөд байгаа.
486 ААН 7 тэрбум орчим хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд энэ нь нийт хувьцааны 0,06 хувь болж байна гэв.
Иргэн:
-Монгол хүн дахиж харийн боол болох ёсгүй. Бид нар Дубай байтугай диваажин атаархтал амьдрах боломжтой. Тэгэхэд Монгол улсын ард иргэдийн мэдэх эрх рүү онц хүнд ноцтой халдаж байна.
Хүн нэг бүр дор бүрнээ судлах хэрэгтэй шүү! Тэгэхгүй бол та нарыг мэдлэггүй дээр чинь далимдуулаад та нарыг дандаа дагздаж байгаа.
Монгол улсын 848 хуулийн 400 гаруй нь хүний эрхэд халдсан. Бид нар ч ямар ч намын хамтлаг биш. Бид нар зүгээр л халхын хүйтэн агаараар амьсгалж, ард түмний хайр, энхрийлэл битгий зогс гэж тамгалсан. Бид нар бүхнээ зориулна. Юу ч гэж харлуулсан битгий итгээрэй. Мэдээлэлд шүүлтүүртэй хандах хэрэгтэй шүү. Энэ дээр нэн ялангуяа харь оронд аав, ээжийгээ тэжээгээд, шар махтайгаа хатаж байгаа хүмүүс биднийг битгий зогс гэж аарц, чацаргана өгсөн. Мөнгөнөөс хүчтэй зүйл бол эв нэгдэл гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За болио
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)