О.Мөнхжингийн албан өрөө болон гэрт нэгжлэг хийж байна
“IHC” койныг зах зээлд нэвтрүүлсэн "Их бит" ХХК-ийн ерөнхий захирал О.Мөнхжинтэй холбоотой хэд хэдэн гомдол цагдаагийн байгууллагад ирснээс гадна хохирсон гэх хүмүүс хэвлэл мэдээлэлд хандаад байгаа.
Үүнтэй холбоотойгоор О.Мөнхжингийн албан өрөө, гэрт нь хууль сахиулах байгууллагаас нэгжлэг хийж байна. "Галакси тауэр" дахь албан өрөө болон амины орон сууцанд прокурорын зөвшөөрлийн дагуу үзлэг нэгжлэг хийж байгаа аж.
Ташрамд дурдахад О.Мөнхжин нь төрсөн эцэг Ц.Отгонбаатарын нэр дээр 846 сая ширхэг, хадам эх Б.Энхтуяагийн нэр дээр 540 сая ширхэг, эхнэр Н.Цолмонгийн нэр дээр 446 сая ширхэг, хадам эгч Н.Солонго, Н.Ариунаа нарын нэр дээр 50 сая ширхэг, Б.Эрхэмбаяр нь хүргэн дүү Г.Ганбатын нэр дээр 125 сая ширхэг, Б.Гантигийн хамаарал бүхий этгээд Л.Мягмарсүрэнгийн нэр дээр 100 сая ширхэг, нийт 12 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 2,2 тэрбум ширхэг IHC койн оруулан ирж худалдан борлуулжээ.
Нийт 3,4 сая ам.долларыг гадаад улсын FTX бирж рүү гаргасан болохыг тогтоосон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.