И.Мижидсүрэн: Гэрийн бүрээсээ өглөө бүр шүүрддэг ч маргааш нь хар тортог дахиад л тогтчихдог

Одоогоос жилийн өмнө Шадар сайд С.Амарсайхан "Тавантолгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэртэй танилцаж байв. Тухайн үед үйлдвэрийг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан Налайх руу нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгож байсан юм.

Тэгвэл тухайн үйлдвэрийн эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж болоод ойролцоох айл өрхүүд ямар нөхцөл байдалд буйг сурвалжиллаа.

СХД-ийн 22-р хорооны иргэн И.Мижидсүрэн:

-Шахмал түлшний үйлдвэр энд баригдахаас өмнө манайх энд амьдардаг байсан. Гэрийн бүрээсээ өглөө бүр шүүрддэг ч маргааш нь хар хөө, тортог дахиад л тогтчихдог. 

Өрхөө хойш татаад, агаар оруулах гэтэл бөөн хар тортог дээрээс буугаад ирдэг. Мөн хоёр жилд нэг удаа гэрийн бүрээсээ сольдог байсан бол одоо жил бүр сольсон ч нэмэр алга. гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.