Газартай холбоотой бүх мэдээллийг 1900-0101 газрын нэгдсэн лавлахаас авах боломжтой

Газрын нэгдсэн лавлах нь 11-р сарын 1-нээс хойш 1600 гаруй дуудлага хүлээн авчээ. Эдгээр дуудлагын 50 гаруй хувь нь EGAZAR цахим системээс үйлчилгээ авах талаарх заавар зөвлөмж аваад байгаа аж.

Иргэд дүүргийнхээ газар зохион байгуулалтын албанд очилгүйгээр цахимаар үйлчилгээ авах, хэрэв цахимаар үйлчилгээ авахад хүндрэл үүсвэл 1900-0101 газрын нэгдсэн лавлах дугаарт хандах боломжтой. Ингэснээр та

  • Өөрийн газрын мэдээллээ кадастрын нэгдсэн санд бүртгэлтэй эсэхийг шалгах
  • Үнэлгээ, татвар, төлбөрийн мэдээлэл авах
  • Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийн лавлагаа зэргийг авах боломж бүрдэх юм.

Мөн та тухайн харьяа дүүрэг, орон нутгийнхаа газар зохион байгуулалтын албанд хүсэлт, өргөдөл гомдол гаргасан бол шийдвэрлэлтийн явцаа тус лавлахаас авах боломжтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.