- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирж уулзахыг шаардсаар буй.
Дөнгөж сая жагсагчдын шаардлагыг Ерөнхий сайдын Ахлах зөвлөх А.Ариунзаяа гардан авлаа.
Тэрбээр, "Жагсагчдын шаардлагыг би хүлээн авлаа. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан удахгүй төв талбай дээр гарч ирж жагсагчидтай уулзана. Та бүхэн тайван баймаар байна. Жагсаал бас хяналтаас гарах гээд байх шиг байна. Замбараатай байцгаая. Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдсан. Зохион байгуулалттай байгаарай. НҮБ-ын байгууллагууд ёолк засчихсан байсан, шатаачихаж байгаа байхгүй юу" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оюук барах уу том гаруудыг
За энэ авгай одоо болио. Юун зөвлөх энэ тэр вэ. Төрийн ажлыг намынхаа ажил шиг цахимаар хийх гээд бараагүй ш дээ
Eh ornii bayalagtaa haramsaagui bj surlen yolkond haramsad bn uu