Доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна

ЕБС-ийн ахлах ангийн сурагч доод ангийнхаа сурагчдыг дээрэлхэж, зодож байгаа бичлэг цахим орчинд тараад байна.

Энэ талаар "47-р сургуулийн 12а ангийн н.Тэмүүлэн ах бид нарыг байнга дээрэлхэж, зодож, мөнгө нэхэж байна. Бид нар одоо тэсэхгүй нь. Адилхан хүн биз дээ? Яагаад сурах ёстой гэгээлэг байх ёстой сургууль дээрээ дарамтад орох ёстой юм бэ хичээлдээ явахаас айж байна. Энэ асуудлыг яг яах ёстойгоо ойлгохгүй байна. Амьдрахаас айж байна" хэмээн бичиж, бичлэгийг фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. 

Тэгвэл тухайн бичлэгтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.