СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Аялал жуулчлалын бүсэд зөвшөөрөлгүй отогловол 100 мянган төгрөгөөр торгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Зориулалтын отоглох цэгээс бусад газарт отоглосон иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох тухай заалт Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусаж, УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Энэ талаар хуульч Р.Лхагвабаяртай ярилцлаа.

Хуульч Р.Лхагвабаяр:

-Ажлын хэсэг хэд хэдэн томоохон өөрчлөлтийг Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж, бий болгохыг хичээсэн. 7, 8-р саруудад суурь судалгаагаа явуулж, дүгнэлтээ боловсруулсан.

Аялал жуулчлалын хууль 22 жил хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Нийт 12 удаа нэмэлт өөрчлөлт орсон хэдий ч аялал жуулчлалын харилцаа, нийгмийн шинэчлэлттэй уялдсан зохицуулалт 2022 онд зургаахан орсон байдаг.

Хоёрдугаарт, тус хуульд одоогийн байдлаар 6 давхардал, 7 зөрчил, 20 орчим хийдэл илэрсэн. Энэ мэтчилэн бусад хуультайгаа зөрчилдөж, бодитоор эрх зүйн орчныг дэмжих харилцаа хангалтгүй байгаа юм. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн 11-р зүйлд Өнгөрсөн 30 жилийн хугацаанд аялал жуулчлалын салбарын “ачаа” хувийн хэвшлийн нуруун дээр явж ирсэн. Цаашилбал, хил орчмын аялал жуулчлалын бүсэд тодорхой маршрут байх нь зүйтэй.

Отоглох цэгийн зохицуулалт болон аялал жуулчлалын бүсийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлнэ. Тухайлбал, тодорхой бүс нутгийг нэг компанид менежменттэй хариуцуулж, тухайн газарт аялагчдыг нэг цэгт буулгадаг байх зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, энэ зохицуулалт нь нийт нутгийн хэмжээнд үйлчлэхгүй. Зөвхөн хуулийн төсөлд тусгагдсан аялал жуулчлалын бүс болон улс, орон нутгийн тодорхой бүс нутагт заасан отоглох цэгт аялагч, жуулчид буудаллах юм. Жишээ нь, Өгий нуурын 3 км радиуст отоглох цэг бий болгож, аялагчид тухайн газраа амарна. Зөрчлийн тухайн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэдэг нь зөвхөн аялал жуулчлалын бүсэд л хамаарна. Харин аялж яваад, замд хоноглосон хүн бүрээс 100 мянган төгрөг хураана гэсэн ойлголт биш гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.