СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Шанхайн жагсагчид Ши Жиньпинийг огцрохыг шаардаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй коронавирусийн эсрэг чанга хатуу арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал цуглаан эрчимжиж, зарим иргэн эрх баригч Коммунист намын удирдлагуудад чиглэсэн уур бухимдлаа ил тод илэрхийлж эхлээд байна.

Тус улсын хамгийн том хот болох Шанхайд олон мянган жагсагч гудамжинд цугларч, цагдаа нартай мөргөлдсөн бол Бээжин, Наньжины их дээд сургуулиудад оюутнууд мөн жагсаал зохион байгуулжээ.

Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны нийслэл Өрөмч хотын орон сууцны хороололд өнгөрөгч пүрэв гарагт гарсан галд 10 хүн амиа алдсаны дараа орон нутгийн оршин суугчид хорио цээрийн дэглэмийг эсэргүүцэн жагссан билээ. Үүний дараа, эсэргүүцлийн хөдөлгөөн тус улсын хэд хэдэн хот руу өргөжиж, Шанхайн иргэд "Ши Жиньпин, огцор!", "Коммунист нам огцор!" хэмээн хашхирч байжээ. Зарим жагсагч мөн тус улсын хатуу цензурын эсрэг бэлгэдэл болсон хоосон цагаан цаасыг барьж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

юм. Шанхайн нэгэн жагсагч "BBC" агентлагт өгсөн ярилцлагадаа "Гудамжинд цугларсан хүмүүсийг хараад цочирдсон" хэмээсэн бөгөөд Хятадад ийм том хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөнийг анх удаа харж буйгаа тэмдэглэжээ.

Одоогийн байдлаар тус бүс нутаг дахь хурцадмал байдал намжсан ч жагсаал цуглаан болж буй байршилд цагдаа нар хүчээ нэмэгдүүлж, хувийн хамгаалалтын албаныхан болон энгийн хувцастай цагдаа нарыг дайчилж байгааг "BBC" агентлагийн сурвалжлагч мэдээлсэн юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.180.162

Тэг ковид гэдэг угаасаа тэнэг бодлого си гал өрдлөө дөө

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.3

Урьд нь тянь амины талбайд болсон

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.3

Урьд нь тянь амины талбайд болсон

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.