?LIVE: О.Отгонбат: Аавындаа очно гэж хэлээд очоогүйгээс улс даяар эрэн сурвалжилсан байсан
"Жүжигчин О.Отгонбат сураггүй болоод дөрөв хоног өнгөрч байна. Ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсаны дагуу эрэн хайх ажиллагаа явагдаж байна" гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан. Тухайн үед жүжигчин О.Отгонбат нэвтрүүлгийн шууд дамжуулалтад сууж байжээ. Уг мэдээлэлтэй холбогдуулан жүжигчин О.Отгонбатаас тодрууллаа.
Жүжигчин О.Отгонбат:
-11 дүгээр сарын 16-ны орой эхнэрийн хамтаар хотоос гарсан байсан. Тухайн өдөр "аавындаа очно" гэж хэлсэн ч очоогүй, холбоо бариагүй хоёр хоносноос үүдэн настай хүний санаа зовж цагдаад мэдэгдсэн байсан.
Харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст хандан учир байдлаа тайлбарласан. Гэтэл өчигдрөөс цахим орчинд алга болсон талаар мэдээлэл тархаж эхэлсэн. Тухайн үед би нэвтрүүлгийн шууд дамжуулалтад сууж байсан. Цагдаагийн байгууллагад хандахад манайх ямар нэгэн мэдээлэл өгөөгүй гэдэг гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.