СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Итэвоны ослоор дунд сургуулийн сурагч амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт болсон шахцалдааны үеэр амиа алдсан 154 хүний дунд насанд хүрээгүй зургаан хүүхэд байсан гэж тус улсын Боловсролын яам өнөөдөр мэдээлжээ.

Тодруулбал, дунд сургуулийн нэг сурагч, мөн ахлах сургуулийн таван сурагч олны хөлд дарагдан нас баржээ.

Халлоуин буюу Сүнсний баяр тэмдэглэхээр өнгөрөгч бямба гаргийн шөнө Итэвон дүүрэгт цугларсан олон тооны хүн нарийхан гудамжинд шахцалдан, үймээн самуун үүссэний улмаас 154 хүн амиа алдсаны дийлэнх нь 20 гаруй насны залуучууд байсан. Мөн энэхүү эмгэнэлт ослоор 14 орны 26 гадаад иргэн нас барсан гэж албаныхан мэдэгджээ.

Эх сурвалж: Yonhap

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.