СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нүүрс тойрсон баривчилгаа 2.5 тэрбум долларын оффтейк гэрээтэй холбоотой юу?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Мөн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилж, түүнд тус компанийн удирдлагыг хэрэгжүүлэх эрхийг олгосон байдаг.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар:

... “Эрдэнэс Тавантолгой” компани оффтейк гэрээ буюу урьдчилсан нөхцлөөр зарж, борлуулах зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. Оффтейк гэрээнүүдийг ирэх сардаа багтаан Засгийн газар холбогдох бичиг баримтыг нууцаас гаргаж, олон нийтэд ил тод болгох үүрэг хүлээсэн. ...Олон нийтийн дунд хардалт төрүүлээд буй нүүрсний хулгай болон бусад зүйлийг шалгаж ил тод болгоно гэж мэдээлсэн.

Энэ үйл явдлын маргааш нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, нөгөөдөр нь АТГ-ынхан  Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг баривчилжээ.

Үүнээс гадна “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын асуудал бас яригдаж эхэлсэн. Тэрбээр Солонгост томилолтоор ажиллаж байгаагаа мэдэгджээ. Гэхдээ хэзээ Монголд ирэхээ хэлээгүй байна. Ямартай ч Солонгост нэлээд хугацаанд ажиллаж байгаа аж.

Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн газрын дарга нарыг ямар учраас саатуулсан, гүйцэтгэх захиралд нь яагаад хариуцлага тооцсон нь Засгийн газар хийгээд хууль хяналтын байгууллагынхны мэдэх хэрэг юм.

Гэвч эх сурвалжуудын мэдээллээс харахад тус компанийн оффтейк гэрээтэй холбоотой ноцтой асуудлууд ил болж болзошгүй байна.

Хэдхэн хоногийн өмнө чуулган дээр энэ талаар яригджээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "...ОУВС-гийн энэ намрын хуралдаан дээр манайхыг хариуцсан захирал нь Монгол Улсад ам.долларын ханш огцом өсөх, валютын нөөцийн хомсдолд ороход нөлөөлсөн нэг хүчин зүйл нь Монголд төсөл хэрэгжүүлэх Хятадын барилгын компаниуд руу  “Эрдэнэс Тавантолгой” компани их хэмжээний мөнгө шилжүүлдэг гэсэн мэдээлэл хийсэн.

Үүнийг Монголбанк мэдэж байгаа юу. Ер нь ямар банкуудаар дамжаад Хятадын ямар компаниуд руу хаана хэрэгжих төслүүд рүү ийм их мөнгөний урсгал “Эрдэнэс Тавантолгой”-гоос гарсан юм бол” гэхэд “...Хятадын барилгын компаниудаар дамжиж байгаа энэ эх үүсвэрийн талаар ОУВС ч гэсэн өөрийн дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу хийсэн ажлын хэсгийнхээ дүгнэлт дотор дурдсан.

Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын орлогыг урьдчилж авах, оффтейк гэрээ байгуулах замаар экспортын орлогын ихээхэн хэсгийг Хятадын барилгын компаниудаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулж байна гээд дүгнэлтэд бичсэн байна.

Монголбанкны зүгээс ч гадагшаа хийгдэж байгаа бүх төлбөр тооцоон дээр мониторинг хийж байгаа. Ер нь энэ нь Монголд орж ирсэн мөнгө буцаж гарч байгаа юм биш.

Нүүрс гараад орлого нь мөнгө болж орж ирэлгүйгээр бүтээн байгуулалтын төслийн бараа материал болоод Хятадад үлдчихээд байгаа юм. Энэ нь хэчнээн хэмжээний мөнгө болж байгааг нарийн тооцоолохоор Засгийн газраас ажлын хэсэг гараад ажиллаж байна. Төлбөрийн балансыг тооцдог манай аргачлалаар бол 2-2.5 тэрбум ам.долларын хэмжээнд яригдаж байна” гэжээ.

Дашрамд дурдахад дээр нэр дурдсан хүмүүс МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны гишүүд бөгөөд бүгдээрээ “Эрдэнэс Тавантолгой”-г тойрон ажилд оржээ.

Тухайлбал, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дэд дарга, Б.Отгонжаргал Ерөнхий нарийн бичгийн дарга, Х.Нурлат Удирдах зөвлөлийн гишүүн юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 211 (6943)

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.46

бууууд бууд . юун хууль

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.103

Идэж ханахгүй хувалзанууд юмаа

Иргэн
1 жилийн өмнө
202.9.41.16

Энэ бол итгэхэд бэрх л үйл явдал байна Дандаа МАН өөрийнх нь хүмүүс байгаа юм бишүү... Үүнээс их олон том том хэргүүд илэрээгүй хариуцлага тооцоогүй л байна Хятадууд ноднингоос л Монголын авлигачдыг илрүүлнэ гэсэн юм хэвлэлээр гаргаад байсан түүний дараа Оюун-Эрдэнэ нүүрсчдийн мафи гэсэн юм ярьсан Хятадуудын тэр захиалга биш юмуу Оюун-Эрдэнэ ч найдваргүй л сайд шдээ Яаж ч мэдэх нөхөр шүү Үг үйлдлээс нь харагдаад байдаг

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.67

Энэ чинь эх орноосоо урвасан асуудал байна.ялын дээд хэмжээ өгвөл таарна

Зочин
1 жилийн өмнө
103.212.116.206

Төрийн албанд ямар нэгэн дарга л болчихвол идэж завшдаг гэсэн ойлголттой болчихсон. Хууль шүүх нь олигтой хариуцлага хүлээлэгдэггүй болохоор ингээд л үргэлжлээд байна гэсэн үг. Дараагийн дарга нар дахиад л идэж ууна

МАН гишүүн
1 жилийн өмнө
64.119.26.36

Байгалын баялагын хулгайч нар тэр удаанжаргал гэж хулхи хөдөлмөрийн баатар гэр бүл хамаатан садан нь ямар аймаар илт баяживаа. урьд нь өрөө төлж чададгүй нус л байсан даа том толгойлогч нь аюурсайхан болж харагдаж бна

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.120

Эрдэнэтээс эхлээд МАН идэж дууссандаа.Одоо гаргасан нүүрсний мөнгө орж ирдэггүй арга олж авчээ.

Зочин
1 жилийн өмнө
103.229.122.127

Ер нь МАН хан шоронд орохоос айхгүй идэх луйвардах үйлдэл бүр хирээс хэтэрчдээ, Одоогийн энэ схем ыг орвонгоор өөрчилж их цэвэрлэгээ явуулах хэрэгтэй.

Зочин
1 жилийн өмнө
64.119.25.14

Нөгөө их хурлын гишүүн нэр дурдагдсан АН гишүүн бүсгүй нөхдүүдтэйгээ яасан бэ шалгаж дийлэхгүй том доо том

Баагий.
1 жилийн өмнө
124.158.64.118

Шалгаж шийтгэхгүй болохоор үргэлжлүүлээд л хулгайлна. Хүүк болон Хуулийнхан хамт л луйварт оролцож байгаа учраас....

Зочин
1 жилийн өмнө
103.229.123.49

Одоо харья мөнгө хүчтэй юм уу төр хүчтэй юм уу. Оюунэрдэнийн хээл хахууль авилгалтай тэмцэх амлалт хэрэгжих үү гэдгийг харья.

Зочин
1 жилийн өмнө
192.82.72.76

Мөнгө угааж авилгал авч байгаа шүү дээ хятадуудаас авилга авахад хялбар байдаг юм биш үү хятадын хуулинхантай хамтран ажиллавал дороол ил болно доо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.