СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын арми Херсон дахь цэргийн хүчээ чангатгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

ОХУ-ын арми Украины өмнөд хэсгийн гол хот болох Херсон руу цэргийн нэмэлт хүч илгээж, хотыг хамгаалахаар бэлтгэж байгаа гэж Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирило Буданов мэдэгджээ.

Үүнээс өмнө, Оросын зарим анги нэгтгэл Херсон хотоос гарч байж магадгүйг Украины албаныхан мэдээлээд байсан билээ. Мөн Оросын эрх баригчид тус хотоос олон мянган энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлэхээ зарласан. Тэгвэл энэ нь "мэдээллийн тусгай ажиллагаа" бөгөөд Москва "Бүх найдлага тасарсан мэт хуурмаг байдлыг бий болгохыг оролдож байна" гэж ноён Буданов тэмдэглэжээ.

Бодит байдал дээр Оросын арми нэмэлт хүч илгээж, гудамж талбайг тулаанд бэлтгэж байгаа ба иргэдийг нүүлгэн шилжүүлсэн нь Херсоныг Украины цэргүүдэд алдсан тохиолдолд нэрээ авч гарах гэсэн оролдлого гэж тэрээр мөн хэлсэн байна.

Украин дахь түрэмгийлэл эхэлснээс хойш Оросын зэвсэгт хүчний эзэлсэн цорын ганц бүс нутгийн нийслэл нь Херсон бөгөөд тус хотод ялагдал хүлээвэл Москвад хүнд цохилт болно. бөгөөд Днепр мөрний эрэг дагуу урагшилсаар байгааг албаныхан хэлжээ.

Ерөнхийлөгч Владимир Путины улсдаа нэгтгэсэн Украины дөрвөн бүс нутгийн нэг болох Херсон нь мөн Крымийн хойг руу нэвтрэх гарцыг хянадаг тул ойрын хэдэн долоо хоногт мужийн нийслэл хотын төлөөх ширүүн тулаан өрнөх магадлалтай байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.