СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МСНЭ-ийн төлөөлөгчид БНСУ-ын Гуанжү, Чолла мужид айлчилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар тэргүүтэй 12 төлөөлөгч БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны урилгаар энэ сарын 21-28-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна.

Тэгвэл Гуанжү Жоннамын сэтгүүлчдийн холбоо МСНЭ-ийн төлөөлөгчдийг энэ сарын 23-25-ны өдрүүдэд хүлээн авч, хотын зөвлөл, соёлын байгууламж болон 5-р сарын 18-ны ардчиллын хөдөлгөөний түүхэн дурсгалт газруудыг танилцуулжээ.

Тодруулбал, төлөөлөгчид өнгөрөгч ням гарагт Өмнөд Чолла мужийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Дэд дарга Жон Гён Сон, Удирдах хорооны дарга Ча Ён Сү нартай уулзаж, хоёр орны улс төрийн үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн асуудлаар ярилцсан байна.

Үүний дараагаар, Ён-Ам дахь “Hyundai Samho Heavy Industries” үйлдвэрийн хөлөг онгоцны зураг төсөл, барилгын үйл явцтай танилцжээ. Мөн Азийн соёлын төвд нээгдсэн үзэсгэлэнг үзэж сонирхон, 5-р сарын 18-ны ардчиллын хөдөлгөөний үнэ цэн, утга учрын талаар илүү гүн гүнзгий таньж мэдэх боломж олджээ.

МСНЭ-ийн төлөөлөгчид Гуанжу, Өмнөд Чоллад хийсэн айлчлалынхаа төгсгөлд Солонгос дахь Монгол Соёлын төвд Монгол Улсын өргөмжит консул, “Gumho Housing” компанийн Гүйцэтгэх захирал Ким Мён Гүнтэй уулзсан байна.

Энэ үеэр Гуанжу Жоннам сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Мэн Дэ Хван “Хоёр орны сэтгүүлчид ойролцоо соёл, үнэт зүйлийг эрхэмлэдэг нь их утга учиртай. Цаашид харилцаа холбоо, солилцоогоо үргэлжлүүлж, хоёр орны харилцан ашигтай хөгжлийг бий болгож, ард түмний итгэлийг хүлээсэн сэтгүүлзүйг хэрэгжүүлэхийн төлөө хичээцгээе" гэжээ.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Хоёр орны орон нутгийн хэвлэл мэдээлэл, түүх, соёлтой танилцсан нь үнэ цэнтэй туршлага байлаа” хэмээгээд хамтын ажиллагаа, ойлголцлоо өргөжүүлэхийг уриалсан байна.

Монголоос айлчилж буй төлөөлөгчид мягмар гарагт Сөүлийн хэвлэл мэдээллийн байгууллагаар зочлох бол энэ сарын 27-нд Солонгосын сэтгүүлчидтэй дэлхийн цаг уурын асуудал, хэвлэл мэдээллийн үүргийн сэдвээр хэлэлцэх юм.

Эх сурвалж: Newsis

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.