СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шведийн хулгайд алдагдсан хурдны камеруудыг Оросын нисгэгчгүй онгоцнуудаас олжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Швед улсад сүүлийн саруудад 100 гаруй хурдны камер хулгайд алдагдсан бөгөөд эдгээртэй ижил төрлийн камеруудыг Украин дахь Оросын дрон буюу нисгэгчгүй онгоцнуудаас олж илрүүлснийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Өнгөрөгч пүрэв гарагт л гэхэд Хофорс, Фалун хотуудын хоорондох Е16 хурдны замаас дор хаяж гурван камер алга болсон гэж өдөр тутмын "Aftonbladet" сонинд бичсэн байна.  бөгөөд радар зэрэг бусад электрон төхөөрөмжийг хөндөөгүй байжээ. Эдгээр камерын нэгийг нь солиход 250 мянган крон буюу 22 мянга гаруй ам.доллар зарцуулах шаардлагатай тул энэхүү зохион байгууллагатай хулгай нь тус улсын замын хяналтын системд ихээхэн хохирол учруулсныг албаныхан тэмдэглэсэн юм.

Тодруулбал, Шведийн хурдны камерууд нь "Cannon" брэндийн DSLR төрлийнх нь бөгөөд Оросын армийн "гар хийцийн" дронуудад адил камер суурилуулсан байсныг Украины зэвсэгт хүчний дэлгэсэн бичлэгээс олж тогтоосон байна.

Шведийн Аюулгүй байдлын алба хулгайд алдагдсан хурдны камерууд болон Оросын дронуудын тоног төхөөрөмж хоорондын болзошгүй холбоог мэдэж байгаа ч "Тагнуулын ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэж сэтгүүлчдэд тайлбарлажээ.

Эх сурвалж: RT

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
139.5.219.204

Камер бтугай нь тэр аймаар дэлбэрэлтээс үртэс ч үлдэхгүй. Хохолууд гаж мансуурагч, фашист бас дээр нь үнэхээр худалч , сэтгэх чадвар огт үгүй ажээ.

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.199

Онгоц нь дэлбэрээд камер нь үлддэг үлгэр ингээд жаргалаа, угтацгаая,

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.62

Эргүү троллууд, ажлаа хийх хэрэгтэй байдаг, бичих юм олдохгүй, зовж байна даа. Онгоц нь бүтэн байгааг харчхаад бичээч дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.