СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд тус улсад Албан ёсны айлчлал хийнэ.

Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Түүнчлэн  ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүдтэй албан уулзалтууд хийнэ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв”-тэй танилцаж, “Дойче Велле” мэдээллийн агентлагт ярилцлага өгнө.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газраас Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан энэ хүрээнд цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэлэлцэж тохиролцох нь айлчлалын гол зорилгуудын нэг юм.

ХБНГУ Европ дахь Монгол Улсын чухал түнш, “Гуравдагч хөрш” бөгөөд манай хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Llmööö Llmööö
1 жилийн өмнө
84.189.95.202

Novsh hamag munguur teneed

Иргэн
1 жилийн өмнө
192.82.70.150

Айлчилна гэдэг нь тэнэх гэдгээс мянган хувь ялгаатай. Чааваас даа юм мадэхгүй хүнийг юу ч гэхэв

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.