УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ
Өнөөдрийн зохицуулалтаар иргэний амьдран суух зориулалттай орон сууцыг орон нутагт тоо харгалзахгүй, нийслэлд 2 ширхэгийг татвараас чөлөөлдөг атлаа бүх автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс татвар /0.6-2.0 хувь/ ногдуулж байгаа билээ.
Хуулийн төслийнхөө талаар УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
-Хэдхэн жилийн өмнө автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэдэг шинэ үзэгдэл байсан бол өнөөдөр иргэний ахуйн хэрэглээний зайлшгүй зүйлийн нэг болж орон сууцны салшгүй нэг хэсэг болон хөгжиж байгаа.
Олон улсын татварын тогтолцоонд иргэний ахуйн хэрэглээний үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгөөс ялгамжтай татвар авах, татвараас чөлөөлөх зарчим үйлчилдэг.
Иймд иргэний өмчлөлийн автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэгийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан иргэдээс санал авч байна гэв. Хэрэв та бүхэн саналаа өгөхийг хүсвэл https://d.parliament.mn/ цахим хуудсаар зочлоорой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.