Азийн наадмын дэд аварга Т.Ариунзаяа өнөөдөр хүч үзнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаанууд явагдана. 

a9dbd1f22b584f598885a6c986f74b83

Эхний хоёр өдрийн дараах байдлаар Япон улсын баг тамирчид гурван алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар ДАШТ-д оролцож буй 93 орныг медалийн чанараар хол тасархай тэргүүлж байна. 

Энэ өдөр (10 сарын 6) монгол улсаа төлөөлөн Азийн наадмын мөнгөн медальт Т.Ариунзаяа нарын гурван бөх АНЭУ-ын нэр дээрээс О.Оюунчимэг нар хүч үзнэ. 

Эрэгтэйчүүдийн -73кг жинд:

Өнгөрсөн оны Улаанбаатарын их дуулга тэмцээнд урамтай сайхан барилдаж түрүүлсэн О.Уранбаяр мастер эхний тойрогт Испанийн залуу мастер Антон Шухалиевтэй хүч үзэх оноолттой байна. О.Уранбаяр хэрэв өрсөлдөгчөө ялбал D хэсгийн тэргүүн бөх АНЭУ-ын М.Махмадбековтой барилдана. Хоёр бөхийн хувьд өнгөрсөн оны ДАШТ-ий шөвгийн 8-д учраа таарч байсныг жүдо бөх сонирхогчид маань санаж байгаа биз ээ. 

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн D хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -73кг жингийн D хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -57кг жинд:

Азийн наадмын мөнгөн медальт Т.Ариунзаяа В хэсэгт Финландын П.Салонентэй хүч үзэх ба хоёр бөхийн хувьд энэ оны Улаанбаатарын их дуулгын шөвгийн 8-д учраа таарахад Т.Аринзаяа давж байлаа. Хэрэв Т.Ариунзаяа эхний өрсөлдөгчөө давбал тус хэсгийн тэргүүн бөх Израилын Нелсон Леви Тимнатай хүч үзэх оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн В хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -57кг жингийн В хэсгийн оноолт

С хэсэгт АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй О.Оюунчимэг эхний тойрогт Кубын залуу бөхтэй оноолт таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн С хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -57кг жингийн С хэсгийн оноолт

Харин D хэсэгт залуучуудын олимпын мөнгө, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам эхний тойрогт Бразилын Лима Жессикатай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн D хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -57кг жингийн D хэсгийн оноолт

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.