СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шөнийн цагаар архидан согтуурч, бусдыг бүлэглэн зоджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Бат, Оч нар нь “Т” баарны гадна архидан согтуурсан үедээ “муухай харлаа” гэх шалтгаанаар хохирогч Болдыг бүлэглэн зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулжээ.

Уг гэмт хэргийг дээрх 2 этгээд бүлэглэж үйлдсэн учир Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ тохиолдолд 2.700.000-4.000.000 төгрөг хүртэл торгох ял, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан байдаг. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд  Бат, Оч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхээс, Бат, Оч нар нь тус бүр 23 настай бөгөөд гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардлыг нотлох баримтын хүрээнд төлсөн, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан, нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэн, хорих ял оногдуулаагүй байна. 

Харин, .  

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. 

Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун

 
 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

4 сая төгрөг төлөөд л болоо юу
1 жилийн өмнө
103.229.123.213

Ар тал сайтай л байна даа.. Хүнийг алахаас наагуур юм хийхэд нь мөнгө аваад тэнсэн өгдөг Ялзарсан шүүхийн тогтолцоо.

Зочин
1 жилийн өмнө
64.119.21.5

Монголчууд олуулаа бол зоригтой.ганцаараа бол гөлөг

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.6

Заваан юм хөдөлмөрийн колонид явуулж төмөр зам бариулах хэрэгтэй

bolohuu
1 жилийн өмнө
192.82.83.142

ene emdrel yasna aidaguin bee hong kong geel te chigte mafi ashurga shuu. neg hong kong boss huhed zoudlad tegl daraaa tolod.

zochin
1 жилийн өмнө
192.82.83.142

hong kong neg tom trika huhed poldoj zoodl tegl dara ara dahagui uhne shuu. mongo tolod boloo.arh uchal aag omogo darahgui.

zochin
1 жилийн өмнө
192.82.83.142

ter yorko tridi dudaj andha tuba todb humus dald oruladah

zochin
1 жилийн өмнө
192.82.83.142

naadah trin otrido dduaj umhi tuba tobdig ustagdah shdula hutgal alah hergete.hong kong umhi tuba bol er boldogin.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.50

CU шөнө архи зардаг болиулаачээ ямар эрх дархтай юм бэ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.