СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-09-23

БШУЯ: Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төслийн хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 долоо хоногийн өмнө

ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хурал өчигдөр /2022.09.22/ боллоо. 

Төслийн баг:

  • Олдоцтой хүнсний бүтээгдэхүүн ашиглан, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан үдийн хоол бэлтгэх орчин /хоол үйлдвэрлэлийн ажилчдыг чадавхжуулах, үдийн хоолны цэс, хоолны шим тэжээлийн стандарт гэх мэт/ нөхцөл бүрдүүлэх
  • Орон нутгийн онцлогт тохирсон үдийн хоолоор хангах тогтолцоо /хүнсний ханган нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт/ бүрдүүлэх
  • Эрүүл, аюулгүй үдийн хоолоор хангахад оролцогч захиргааны байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах гэсэн зорилтын хүрээнд орон нутгийн хөгжил, байршлын онцлог, сургуулийн орчин нөхцөлийг судлан, тухайн орон нутгийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзан төсөл хэрэгжүүлэх үеийн гарааны үнэлгээ буюу суурь судалгааг танилцуулсан байна.

ЖАЙКА олон улсын байгууллагын Япон дахь төвөөс Риэ САТО даргаар ахлуулсан үнэлгээний баг хуралд оролцлоо.

Хурлаар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл”-ийн хэрэгжилтийн явц, орон нутгийн онцлог, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг газар дээр нь үнэлэн, төлөвлөгөөний матрицад орж буй өөрчлөлтийн талаар хэлэлцсэн хэмээн БШУЯ-наас мэдээлэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.179.24.229

сургуульд үдийн хоол өгөхгүй ээ өгөх боломж нөхцөл байхгүй. Боловсролын салбарын ажил маш муу хийгдэж ирсэн одоо маш муу төвшинд байгаа нь мэргэжил бус хүмүүс боловсролын захиргааны албан тушаалд маш муу ажиллаж ирсэн ажиллаж байгаатай шууд холбоотой.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.