? LIVE: Даваасүрэн: Үндсэн хуулийн цэц төрийн эрх мэдлийг авахыг завдсан шийдвэр гаргасан
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн төрийн эргэлт хийж төрийн эрх мэдлийг ард түмний гараас намын гарт шилжүүлэх шийдвэр гаргасан гэлээ. Иймд эдгээр цэцийн гишүүдийг эгүүлэн татах бичиг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
- Үндсэн хуулийн цэц зургаадугаар сарын 27-ны өдөр хуралдаж 2016 онд Пропорциональ буюу нам сонгох тогтолцоо нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн эцсийн шийдвэрээ цуцалсан. Энэ нь Үндсэн хуулийн цэц өөрсдийн эцсийн шийдвэрээ хүчингүй болгосон гэсэн үг. Энэ цагаас эхлэн ҮХЦ-ийн шийдвэр эцсийнх байхаа больж байна. Үндсэн хуулийн цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчлөө. Энэхүү шийдвэр нь Засгийн эрх мэдэл ард түмний гарт бус намд шилжүүлэх энэ шийдвэр нь төрийн эргэлт гаргах хэмжээний шийдвэр гэж би харж байна. Иймд ҮХЦ-ийн 9 гишүүнийг эгүүлэн татах асуудлыг ерөнхийлөгч, УИХ, дээд шүүхэд нарт гаргаж байна гэлээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.