СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй сонсгол хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн сонсголыг ирэх сарын 04-ний өдөр зохион байгуулна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдөр 01/662 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Н.Баярмааг, Д.Батбаатар нарыг тус тус нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн.

Хууль зүйн байнгын хорооны зургаадугаар сарын 17-ны хуралдаанаар юм.

Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулгыг хүргэж байна

Д.Батбаатар

-Төгссөн мэргэжил, эрдмийн зэрэг, цол

-1984-1994 онд Нийслэлийн 78 дугаар дунд сургууль,

-1995-1999 онд Их засаг дээд сургуульд эрх зүйч, бакалавр,

-2015-2017 онд Их засаг олон улсын их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал

-1999-2000 онд “Хүчин шонхор” ХХК-д байцаагчаар,

-2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,

-2001-2002 онд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн шүүх хуралдааны зааварлагчаар,

-2002-2004 онд Улсын дээд шүүхийн шүүгчийн туслахаар,

-2004-2009 онд Сонгинохайрхан дүүргийн шүүгчээр,

-2009-2011 онд Баянгол дүүргийн шүүгчээр,

-2011-2017 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр,

-2017 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

Н.Баярмаа

Төгссөн мэргэжил, эрдмийн зэрэг, цол

-1984-1994 онд Хэнтий аймгийн Өндөрхааны нэгдүгээр арван жилийн сургууль,

-1994-1998 онд МУИС-Хууль зүйн сургуульд эрх зүйч, бакалавр,

-1998-1999 онд МУИС-Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,

-2010-2012 онд Япон Улсын Кюшүгийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,

-2022 онд Япон Улсын Нагоягийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал

-1998-2009 онд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимд багшаар,

-2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөхөөр,

-2012-2013 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтнээр,

-2013-2014 онд “Эм ди эс энд ассошэйтс” хууль зүйн фирмд ахлах хуульчаар,

-2014-2015 онд Монгол Улсын хөгжлийн банкны Хууль зүйн газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульчаар,

-2015-2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

-2016 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчээр ажиллаж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.