СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмгөөлөгч Б.Баасанцогтын хэрэг ба “Улаанбаатар импэкс”-ийнхэн хоёр шүүгчид хахууль өгсөн үү

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Өмгөөлөгч Б.Баасанцогт болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэхээр товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Нийслэлийн прокурорын газраас дээрх гурван хүн болон “Номин холдинг”-ийн хамаарал бүхий “Улаанбаатар импэкс” компанид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн сард шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт Эрүүгийн хуулийн 22.1-1-т заасан албан тушаалаа урвуулсан, 22.4-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, бусдаар дамжуулан хахууль авсан”, “Улаанбаатар импэкс” компанид мөн хуулийн 22.5-3 дахь хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн”, Б.Баасанцогтод тус хуулийн 22.5-1-ийн бусдад хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон, 12.6-2 дахь хэсгийн биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон, шүүгдэгчийн ширээнд суулгаад буй юм.

Уг дөрвөн яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 11.00 цагт эхлэхэд шүүгдэгч нарын зарим өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1-1.4-ийн “Өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-ийн “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг хэлнэ” гэсэн заалтыг үндэслэн даргалагч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан юм. Дээрх хэргийг тус шүүхийн шүүгч Т.Алтантуяа хянаж, шүүхээр дэнслүүлэхээр товлоод байв. .

Ташрамд мэдээлэхэд, “ юм. Зарим цахим мэдээллийн хэрэгслээр “Энэ хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхээр удаа дараа хуралдсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гаргаагүй, хойшилсоор байна” хэмээн бичсэн нь ямар ч үндэслэлгүй, ташаа юм. Өөрөөр хэлбэл, тэдэнд холбогдох хэргийг НПГ-аас өнгөрсөн тавдугаар сард тус шүүхэд шилжүүлж, шүүгч хуульд заасан хугацаанд хавтаст хэрэгтэй танилцаад, урьдчилсан хэлэлцүүлгийнх нь хурлыг товлосон юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
139.5.218.174

Энэ бас нэг дийлдэхгүй нөхөр гараад ирлээ шүү. Баахан шүүгчид хахууль дамжуулж өгсөн гээд л цуураад байсан. Худлаа юм болов уу..

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.5

энэ чинь харин маш сайн ойлгож бичдэг мундаг сэтгүүлч байна шүү сэтгүүлч гагцхүү үнэнийг мэдээлэх үүрэгтэй амжилт

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.120

Хануул дүүрэг дээр Номин констракшин оролцсон шүүх хурал улаан цайм хохирчихоод байхад хэргийг хэрэгсэхгүй болох шийдвэр гардааг Номингийн Баярсайхан хахууд өгдөг юм бна ш дээ. Ямар аймаар юм бэ. Эрэлийг улаан цайм дээрэмдээд бгаан ард түмэнд мэдрэгдээд бсн.

Авлигачид ял өг
1 жилийн өмнө
103.26.194.13

Хан-уул дүүргийн хахууль авсан 2 шүүгчийг эргээд Хан-Уулын шүүхэд хамт ажиллаж бсан шүүгч нар нь үнэн зөв шүүх үү худал хуурмаг юм хийх юмаа. Шүүгчид нөлөөлдөг юм бгаа биз дээ наад авлигачид чинь тэгээд л шийдэж чадахгүй хойшлоод бгаа юм штэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.