Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Жил бүрийн тав, 10 дугаар сард "Бүх нийтээр мод тарих өдөр"-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ өдрийг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Байгалиа бүтээе" уриан дор зохион байгуулж байна.

Энэ өдөр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, иргэн голт бор, тэхийн шээг, гүйлс, буйлс, шар хуайс, улиас, хайлаас зэрэг 10 төрлийн 10 мянган модыг суулгац хэлбэрээр тарих юм.

Монгол Улсын "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлснээс хойш төр, хувийн хэвшил, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, ард иргэд идэвхтэй хамтран ажиллаж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийлсэн байна.

280371355 533155275034825 1868882016942206858 n 1536x1025

Цаашид зөвхөн мод гэлтгүй, жимс, жимсгэнэ, эмийн ургамал, малын тэжээл тариалж, дотоодын хэрэгцээгээ ханган, экспортод гаргах боломж бүрдэхийг хэлжээ. гэдгийг хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм.

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ энэ онд гурав ба түүнээс дээш жил бойжуулж ургуулсан суулгацаар цэцэрлэгжүүлэлт хэлбэрээр 20 мянга, мөчрөөр бэлдсэн тарьцаар Туул голын эргийн хамгаалалтад зурвас үүсгэн 100 мянга, нийт 120 мянган мод тарих аж.

280294240 1008443140033849 6854916707173670645 n 1536x1023

"Бид тарьсан модныхоо ургалтад 100 хувийн баталгаа өгнө. Энэ нь жилийн дөрвөн улирлын турш усалж, өвчин, хортонтой тэмцэн, арчилж торддогтой холбоотой" гэж "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул хэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айл өрх бүр хашаандаа, байгууллага, аж ахуйн нэгжүүд эзэмшлийн газартаа мод тарьж ургуулан, орчноо ногооруулж, эрүүл, тухтай орчинд амьдарч ажиллахыг уриалсан юм.

280251729 807827176857088 3795966390090466604 n 1536x1023

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.