СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэх бүртгэлийн систем өнөөдөр нээгдлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийг энэ оны 04 сарын 25-28-ны өдрүүдэд бүртгэх аж. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны 4-р сарын 25-ны өдрийн 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдах юм.

Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд / hudulmur-halamj.gov.mn, monkor.net / байршуулжээ.

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

  • 18-39 настай байх (1982 оны 4 дүгээр сарын 26-наас 2004 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
  • Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх

Шалгалтын хүчинтэй хугацаа: Шалгалтад тэнцсэн иргэдийг зарласан өдрөөс хойш 2 жил /2022.6.24~2024.6.23/ буюу эхний нэг жилийн байрших хугацаанд ажлын санал ирээгүй бол хоёр дахь жилийн байрших сунгалт хийлгэх хүсэлтийг биеэр болон утсаар гаргана. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

gerelmaa
1 жилийн өмнө
103.212.119.118

bayrlalaa

Gantulga
1 жилийн өмнө
202.126.89.81

Sn bnuu bvrgvvli

ОЮУНЧИМЭГ
1 жилийн өмнө
202.126.89.8

Сайн байна уу яаж бүртгүүлэх вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.