Жо Байден: "АНУ-ын цэргүүд Украин дахь мөргөлдөөнд оролцохгүй"
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээгээ танилцуулан, Ерөнхийлөгч Владимир Путины түрэмгийллийг буруушаажээ.
Тэрээр өнөөдөр өглөө хийсэн мэдэгдлийнхээ үеэр "Путин бол түрэмгийлэгч. Тэр энэ дайныг сонгосон. Одоо үүний үр дагаврыг тэр өөрөө болон түүний улс орон үүрэх болно" хэмээн мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, АНУ Оросын эдийн засагт нэн даруй болон цаг хугацааны явцад ноцтой хохирол учруулах цогц хориг арга хэмжээг авах аж. Үүний хүрээнд, технологийн экспортын хориг тавих бөгөөд энэ нь Оросын цэрэг арми, агаарын хүчнийг хөгжүүлэх боломжийг эрс хязгаарлах төлөвтэй байна. Мөн Кремльтэй нягт холбоотой орос банк, "авлигач тэрбумтнууд" болон тэдний гэр бүлийнхэнд хориг арга хэмжээ авах ба Ерөнхийлөгч Путинд ч шууд хориг тавих боломжтой гэжээ.
Шинэ хориг арга хэмжээ нь зөвхөн ОХУ-аар хязгаарлагдахгүй бөгөөд Беларусын тодорхой хувь хүмүүс, тэр дундаа Батлан хамгаалахын сайдыг нь мөн онилох аж.
Ерөнхийлөгч Жо Байден түүнчлэн НАТО-гийн зүүн жигүүрт явган болон агаарын цэргийн шинэ хүчнийг байршуулахаа зарласан ч АНУ-ын цэргүүд Украин дахь шууд мөргөлдөөнд оролцохгүй гэж онцолсон юм. Тэрээр ард түмэндээ хандан "Манай хүчин мөргөлдөөнд оролцоогүй, мөн оролцохгүй. Цэргүүд маань Украинд тулалдахын тулд Европ руу явахгүй, харин НАТО-гийн холбоотнуудаа хамгаалахаар явна" гэж хэлжээ.
Today, I authorized a new round of sanctions and limitations in response to Putin’s war of choice against Ukraine.
— President Biden (@POTUS) February 25, 2022
We have purposefully designed these sanctions to maximize the long-term impact on Russia – and to minimize the impact on the United States. pic.twitter.com/wM0kEBcZba
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.