Хятадын тосгонд онц суралцсан сурагчдыг гахайн торойгоор шагнажээ

Хятадын баруун өмнөд нутгийн ядуу бүсийн нэгэн бага сургууль хүүхдүүдийг хичээл зүтгэл гаргахыг уриалж, орон нутгийн эдийн засгийг сэргээх зорилгоор онц сурсан сурагчдыг гахайн торойгоор шагнаж урамшуулжээ.

Орон нутгийн боловсрол болон эдийн засаг хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Шанхай хотын Сянвугийн олон нийтийн халамжийн сангаас эдгээр торойг хандивласан аж.

20 сурагчийг сурлагын амжилтаар нь сонгосон бөгөөд тэд аль торойг авахаа сугалаагаар шийдсэн байна.

Илян хэсэг нь Хятадын хамгийн ядуу бүсүүдийн нэг бөгөөд 2019 онд оршин суугчдынх нь жилийн орлого 27,291 юань буюу 4,283 ам.доллар байжээ.

Screenshot (68)

Screenshot (69)

Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.