АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд | 1 долоо хоногийн өмнө

БИЧЛЭГ: Багдад дахь АНУ-ын ЭСЯ пуужингийн халдлагад өртжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 долоо хоногийн өмнө

Иракийн нийслэл Багдад хотын Ногоон бүсэд орших АНУ-ын Элчин сайдын яам өнгөрөгч пүрэв гарагт хэд хэдэн пуужингийн халдлагад өртжээ. Албаныхан пуужин амдан сөнөөгч систем ашиглан аюулыг устгасан байна.

Элчин сайдын яамны албан ёсны мэдэгдэлд "Террорист бүлэглэлүүд АНУ-ын ЭСЯ-ны байрыг онилсон халдлага үйлдэж, Иракийн аюулгүй байдал, тусгаар тогтнол, олон улсын харилцаанд заналхийллээ. Ийм төрлийн халдлага нь зөвхөн дипломат байгууламжид бус, Иракийн бүрэн эрхт байдалд халдсан явдал гэж бид эртнээс онцолсоор ирсэн" хэмээн тэмдэглэсэн юм.

гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Иракийн цэргийн хүчин энэхүү явдлыг "Ногоон бүсийн гэм зэмгүй оршин суугчдын эсрэг хийсэн хулчгар террорист ажиллагаа" хэмээн тодорхойлсон байна.

АНУ-ын цэргүүд Ираны томоохон генерал Касем Солейманиг хөнөөсний ой өнгөрсөн долоо хоногт тохиосноос хойш хэд хэдэн ийм төрлийн халдлага болоод байгаа билээ.

Эх сурвалж: UPI

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.