? LIVE: Ж.Одгэрэл: Нөхрийнхөө амиа алдаж буй камерын бичлэгийг дэлгэвэл шоронд хийнэ гэж намайг прокуророос дарамталсан

Гал унтраах 63 дугаар ангийн гал унтраагч Э.Мөнхжаргал 2021 оны 12 сарын 3-нд 10.000 вольтын хүчдэлд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эхнэр Ж.Одгэрэл нь БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн үүдэнд суулт зарлаж байсан. Өнөөдөр шинэ баримт дэлгэнэ хэмээн хэвлэлийн бага хурал зарлажээ. 

Иргэн Ж.Одгэрэл:

-Нөхөр маань амиа алдаж, нэр төрийн сэргээлгэхээр миний бие суулт зарласан өдрөөс эхлэн маш их дайралт ирэх болсон. Би энэ бүх худал мэдээлэлд тайлбар хийхээр шийдсэн. Нөхөр маань Улиастайд албан бус үүрэг гүйцэтгэж яваад 10,000 вольтын хүчдэлд цохиулж амиа алдсан. Би хэрэг зөвөөр шийдэгдтэл явах болно.

12 сарын 15-ны өдөр нөхрийн ар гэрийнхэн жирэмсэн хүнийг "жирэмсэн биш" гэж гүтгэж мэдээлэл өгсөн. Би холбогдох байгууллагад хүний нэр төрд халдсан хэргээр гомдол гаргаад шалгуулаад явж байгаа. Нагац ах нь гэх хүн “Цагдаа шүүхээр явахгүй, Онцгой байдлын газартай бид тохирсон” гэж ярьж байсан. Эдгээр хүмүүс манай гэрээр орж гараад явдаг байсан. 

jir

Би аравдугаар сард нөхөртэйгөө явж жирэмсний хяналтад орж байсан. Намайг жирэмсэн гэдгээ нотол, батал гэсэн тул би шаардлагатай бичиг баримтуудаа дэлгэж харуулж байна. Би шүүх болон прокурорын газарт хохирогчоор орох хүсэлтээ өгсөн гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.