СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-10-14

БНХАУ коронавирустэй холбоотой хоёр жил хадгалсан "нууц"-ыг дэлгэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Цар тахлын хамгийн анхны тохиолдол бүртгэгдсэн БНХАУ-ын Ухань хотоос  хэдэн  мянган хүний цусны шинжилгээ авч COVID-19 халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор бэлтгэж байгаагаа Хятадын албаны хүмүүс мэдэгдэв.

Тус улсыг халдварын эх үүсвэрийг тодорхойлох судалгаанд хойрго хандаж, нуун дарагдуулж байгааг дэлхийн зарим орон шүүмжилж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг хийжээ. ДЭМБ-ын шинжээчдийн баг энэ жилийн хоёрдугаар сард тус улсад ажиллаж, 2019 онд халдвар авсан 200 мянга гаруй хүнээс шинжилгээ авч, вирус хаанаас, хэрхэн хүнд тархасныг тодорхойлохоор болсон юм. . Дээжийг зөв хадгалсан тохиолдолд  халдварын эсрэг биетийг илрүүлэхэд асар их тустай хэмээн тэд үзэж байна.

Энэ талаар  Хятадын Гадаадтай харилцах консулын дэлхийн эрүүл мэнд хариуцсан ахлах ажилтан Янжон Хуан “Халдварын дэгдэлтийн хугацааг тодорхойлоход энэ шинжилгээ тусална гэдэгт итгэлтэй байна. Дэлхий нийт бидний дүгнэлтийг хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй. Гэвч Хятад халдварын гарал үүслийн судалгаанд нухацтай хандаж байгаагаа олон нийтэд зарлаж байгаа нь энэ юм” гэж ярьжээ.

Мөн Вандербилт анагаах ухааны их сургуулийн . Гэхдээ цусны дээжийн хадгалалт, хоёр жил болсон зэрэг нь хариу үнэн зөв гарахад нөлөөлөх асуудал юм. Мөн эрүүл хүмүүсээс дээж авах нь шинж тэмдэггүй халдваруудыг илрүүлнэ. Учир нь цар тахал шинж тэмдэггүйгээр тархаж болдгийг бид ойлгосон” гэж ярьжээ. Харин .

БНХАУ халдварын анхны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын 08-нд бүртгэгдсэн хэмээн үзэж байгаа ч ДЭМБ-ын хамтарсан судлаачдын баг үүнээс ч өмнө халдвар тархсан байж болзошгүйг мэдээлсэн. АНУ-ын Тагнуулын албанаас халдвар амьтнаас хүнд тархсан тухай баримтыг дэлгэсэн. Энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Жо Байден “Цар тахлын гарал үүсэлтэй холботой чухал мэдээлэл БНХАУ-д байгаа. Гэвч тус улсын Засгийн газар энэ мэдээлэллээ дэлхийн шинжээчдэд зарлахаас урьдчилан сэргийлж ажилласан” гэж ярьсан юм. Үүний дараа Хятад улс вирус АНУ-ын Форт Детрикийн лабораториос алдагдсан хэмээн мэдэгдсэн билээ.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.14 ЛХАГВА № 202 (6679)

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
2 жилийн өмнө
202.126.88.216

hytadad 2019 oni 10 sard uvchin gartsan baisan shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.