СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-11

Нөхөн сонгуулийн саналыг 100 хувь гараар тоолно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22.00 цагийн хооронд явагдаж дууслаа.

18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нэрсийн жагсаалтад 50,751 сонгогч бүртггэгдсэнээс 18,796 сонгогч буюу 37.04 хувь нь саналаа өгчээ. Тэгвэл 28 дугаар тойрогт бүртгэлтэй 113,993 сонгогчийн 39.61 хувь нь санал хураалтад оролцсон байна. 

Хоёр тойргийн нийт 148 хэсгийн хорооноос сонгогчийн ирц бүрдсэн буюу 50 хувьд хүрсэн 17 хэсэг байна.

Тухайлбал, Хэнтий аймгийн Баянмөнх 18-30, 18-29, Хэрлэн-18-10, Жаргалтхаан 18-62, 18-65, 18-61, 18-63, 18-64, Баян-Овоо 18-33, 18-31, Цэнхэрмандал 18-82, Баян-Адарга 18-24, Баян-Овоо 18-32, 18-34, Дэлгэрхаан 18-58, 18-57, 28 дугаар тойргийн 1 хэсгийн хороо /СХД-ийн 11-р хороо буюу 28-36 хэсэг/-т ирц бүрдсэн тул нэмэлт санал хураалт явуулахгүй. 

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт дахин явуулах эсэх асуудлыг  Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.