СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-07

ҮХЦ-ийн гишүүнээр Д.Гангабаатарыг томилох саналыг УИХ-ын чуулганаар 79.1-аар дэмжжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Д.Гангабаатарыг томилох саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 43 гишүүний 79.1 хувь нь дэмжжээ. 

Дашбалбарын Гангабаатар нь 1978 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 43 настай.

1994-1998 онд Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр,

2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

2003-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистр,

2008-2011 онд Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

Хууль зүйн ухааны доктор, Хууль зүйн сургуулийн профессор цолтой. Англи, япон хэлтэй, орос, төвд, герман хэлний мэдлэгтэй нэгэн юм. 

Тэрбээр 1999 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын туслах, багш, эрдэмтэн-нарийн бичгийн дарга, дэд профессор, профессороор нийт 22 жил ажилласнаас 19 жилд нь багш, профессорын албан тушаалд ажиллажээ. 2007 онд Нидерланд Улсын Утрехтын их сургуульд зочин судлаач, 2008 онд Их Британийн Бэлфастын хатан хааны их сургуульд зочин судлаач, 2012 онд Америкийн Нэгдсэн Улсын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, 2014 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн дэд профессороор тус тус ажиллаж байсан аж.

Нэр дэвшигч Дашбалбарын Гангабаатар нь Үндсэн хуулийн эрх зүйн сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, ном, илтгэлийн эмхэтгэл, гарын авлагыг 24-ийг дангаар болон хамтран хэвлүүлсэн байна. Англи болон монгол хэлээр эрдэм шинжилгээний өгүүллийг 20 удаа дангаар болон хамтран нийтлүүлжээ. Эрдэм шинжилгээний хурлуудад англи, монгол хэлээр илтгэл бичиж хэлэлцүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эх оронч
2 жилийн өмнө
66.181.182.98

БАЯР ХҮРГЭХИЙН ЯЛДАМД ЛИБЕРАЛЖСАН БҮЛЭГЛЭЛ МУИС-ХЗС -ИЙН НӨХДИЙНХӨӨ ҮГ ҮЗЭЛ АВТАЛГҮЙ ЭХ ОРОНЧ ЭЦГИЙНХЭЭ НЭР ҮЗЭЛ САНААНД ҮНЭНЧ ҮЛДЭХИЙГ ЗАХЬЯА. Үндсэн хууль өөрлөхөд мангасуудын талд байсан шүү. Түүнийгээ татаж нүглээ наманчлаарай.

Оюун
2 жилийн өмнө
124.158.96.183

Д.Ганбаатарын аав нь сайн шүлэгч байсан байхаа, харин улс төрд бол их тэнэг хүн байсан. Харин сэтгүүлч охин нь маш ухаантай бүсгүй дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.