Э.Одбаярыг 30 хоногоор цагдан хорихоор болжээ
#NоDoublestandart хөдөлгөөнийг санаачлагч Э.Одбаярыг 30 хоногоор цагдан хорихоор болсон талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам мэдээлжээ.
#NоDoublestandart хөдөлгөөнийнхөн Сүхбаатарын талбайд Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн хэдэн өдөр дараалан үзэл бодлоо илэрхийлж, суулт хийсэн юм. Гэвч Э.Одбаяр, Д.Монголхүү нарын таван хүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, түр саатуулаад байсан бол Э.Одбаярыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ. Чухам ямар үндэслэлээр ийн цагдан хорьж байгаа нь тодорхойгүй байна.
Гэвч өмгөөлөгч А.Пүрэвдуламын хэлж буйгаар "Э.Одбаярыг өөрөө өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгөх хүсэлтийг хангаагүй. Д.Монголхүүг мөн л өмгөөлөгчтэй биечлэн уулзах эрхгүйгээр баривчилсны дээр өмгөөлөгчийг өмгөөлж буй хэрэгт нь холбогдуулж мэдүүлэг авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа"-г онцолжээ.
ЦЕГ-аас мэдээлсний дагуу Д.Монголхүү нарыг баривчлахдаа "цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудахад ирж мэдүүлэг өгөөгүй тул дайчлан баривчилсан" гэж тайлбарласан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.